Шууд Chart

БНСУ-д шинэ коронавирусний халдвар авсан хүний тоо 1146 боллоо

2020-02-26 10:10:11

БНСУ-д өнөө өглөөний байдлаар шинэ коронавирусний 169 тохиолдол шинээр нэмэгдэж бүртгэгдлээ. Ингэснээр халдвар авсан хүний тоо 1146 болж өсөөд байна. Шинээр нэмэгдсэн 169 хүний 134 нь Тэгү хотоос илэрчээ. 

COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд: 

• Амны хаалт хэрэглэх
• Амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүмүүсээс зай барих
• Гаднаас орж ирэх бүрт, бие зассаны дараа, хоол унд идэхийн өмнө гарыг сайтар савандаж угаах
• Гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
• Хоол хүнсийг бүрэн гүйцэд болгож хэрэглэх
• Сүмийн цугларалт, үзвэр үйлчилгээ, нийтийн хоолны газар зэрэг олон хүн цугласан газар очихгүй байх
• Шувуу болон зэрлэг амьтдаас хол байх, тэдгээрийг хоол хүнсэнд хэрэглэхээс татгалзах
• Ханиалгах, найтаах үедээ ам, хамраа дарж, амны алчуур хэрэглэх

МҮОНРТ-ийн БНСУ дахь сурвалжлагч Э.Ижилболд 


БНСУ-д шинэ коронавирусний халдвар авсан хүний тоо 1146 боллоо   
Үзсэн: 1985 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй