Шууд Chart

Ерөнхий сайд нийслэл рүү орох, гарах урсгалыг хязгаарласныг сунгах чиглэл өглөө

2020-02-26 10:47:10

Засгийн газар энэ мөчид өргөн бүрэлдэхүүнээр хуралдаж, коронавирусний халдварын эсрэг шаардлагатай бүх арга хэмжээг цаг алдалгүй авч буй байдлын үнэлгээ, цаашдын болзошгүй эрсдэлд бэлэн байх зэрэг асуудлуудаар хэлэлцэж байна.

Хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутгийн зам, нийслэл рүү орох, гарах урсгалыг хязгаарласныг сунгах чиглэл өглөө. Засгийн газрын хуралдааны дараа Улсын Онцгой комисс хуралдаж, эцэслэн шийдвэрлэнэ.


Ерөнхий сайд нийслэл рүү орох, гарах урсгалыг хязгаарласныг сунгах чиглэл өглөө  
Үзсэн: 37497 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй