Шууд Chart

Фитнесс клубууд гуравдугаар сарын 30 хүртэл ажиллахгүй

2020-02-26 15:07:05

Шинэ коронавирусний дэгдэлт улс орнуудад хурдацтай нэмэгдэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, онцгой комиссын зүгээс зохих арга хэмжээнүүдийг авч байна. Үүний хүрээнд зарим үйлчилгээний байгууллагуудын (Фитнесс клуб) үйл ажиллагааг тодорхой хугацаагаар буюу 2020 оны гуравдугаар сарын 30 өдөр хүртэл хаах шийдвэр гарсан байна.

Иймд олон нийтийн эрх ашиг, эрүүл мэндийг төлөө төр засгийн шийдвэрийг дагаж хэрэгжүүлэхийг нийт фитнесс клубуудын удирдлага хамт олонд уриалж байна. Мөн хорио цээртэй холбоотойгоор "Ирээдүйн мистер" тэмцээн 2020 оны тавдугаар сарын 16 хүртэл хойшлогдсоныг мэдэгдэж байна. 

Эх сурвалж: Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо 


Фитнесс клубууд гуравдугаар сарын 30 хүртэл ажиллахгүй   
Үзсэн: 196 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй