Шууд Chart

Улс, хот хоорондын зорчигч тээвэр, галт тэрэг, нислэг, хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоолоо

2020-02-26 15:59:25

Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар улс, хот хоорондын зорчигч тээвэр, галт тэрэг, нислэг, хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон хугацааг 2020 оны гуравдугаар сарын 03-ны 08 цаг хүртэл сунгах, БНСУ-тай нислэг хийх хугацааг гуравдугаар сарын 11-ний өдрийг дуустал хугацаанд сунгалаа. Мөн Японтой хийх хоёр талын нислэгийг 2020 оны хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 11 дуустал хугацаанд зогсоох, БНСУ-аас ирэх иргэдийг 2020 оны гуравдугаар сарын 30 хүртэл нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ. 

Мөн хотын доторх тээвэр буюу нийтийн тээврийн үйлчилгээг 2020 оны гуравдугаар сарын 02-ны 08 цаг хүртэл зогсоолоо гэж Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ. 


Улс, хот хоорондын зорчигч тээвэр, галт тэрэг, нислэг, хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоолоо  
Үзсэн: 1734 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй