Шууд Chart

Орон нутгийн зорчигчийн галт тэрэг аялахгүй

2020-02-26 16:36:26

Коронавирусээс урьдчилан сэргийлэхээр гаргасан Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу 2020 хоёрдугаар сарын 27-ноос 2020 оны гуравдугаар сарын 03-ны 08:00 цаг хүртэл Орон нутгийн зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосныг мэдэгдэж байна.

Дээрх өдрүүдэд зорчихоор худалдан авсан тасалбарыг шимтгэл хураамжгүйгээр төлбөрийг буцаан олгох болно. 

Жич: Тасалбарын төв дээр очиж буцаалтаа хийнэ үү.

Эх сурвалж:Улаанбаатар төмөр зам ХНН 


Орон нутгийн зорчигчийн галт тэрэг аялахгүй   
Үзсэн: 291 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй