Шууд Chart

Маргааш, нөгөөдөр ажил эхлэх, тарах үеэр нийтийн тээвэр үйлчлэхээр боллоо

2020-02-26 17:08:14

Шинэ төрлийн коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Онцгой комисс хуралдаж сар шинийн өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 24-нөөс хоёрдугаар сарын 27-ны өдөр хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсоохоор шийдвэрлээд байсан. Тэгвэл өнөөдөр хуралдсан Улсын онцгой комиссын хуралдаанаар баярын өдрүүдэд хэрэгжүүлсэн улс, хот хоорондын авто замын зорчих хөдөлгөөний хязгаарлалтын хугацааг 2020 оны гуравдугаар сарын 2-ныг дуустал сунгасан юм. Мөн энэ өдрүүдэд нийслэлд нийтийн тээврийн хэрэгсэл үйлчлэхгүй гэж мэдэгдсэн. Тодруулбал, 2020 оны гуравдугаар сарын 3-ны 08:00 цаг хүртэл Нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсоосон. 

Тэгвэл нийслэлийн нийтийн тээвэр маргааш, нөгөөдөр өглөө, оройдоо ажил эхлэх, тарах үеэр л ажлын өдрүүдэд үйлчлэхээр болсон тухай дөнгөж сая мэдээллээ. Даваа гарагийн 08:00 цагаас хязгаарлалт дуусна гэж мэдээллээ. Яг одоо Нийслэлийн Онцгой комисс хуралдаж байна. 


Маргааш, нөгөөдөр ажил эхлэх, тарах үеэр нийтийн тээвэр үйлчлэхээр боллоо   
Үзсэн: 2298 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй