Шууд Chart

Л.Эрдэнэчулуун: Захирамжийг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна

2020-02-27 11:56:29

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун "Нийслэлийн онцгой комисс хуралдаж, хотын даргын захирамж гарсан. Захирамжийн хэрэгжилтэд НМХГ Цагдаагийн байгууллагатай хамтран хяналт тавьж ажиллах бөгөөд түр зогсоох шийдвэр гарсан газруудад мэдэгдлийг хүргүүлж байна.

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 945 баар цэнгээний газар, 310 дэн буудал, 87 саун, шашны 15 урсгалын 321 сүм хийд, 59 фитнесс клуб, 64 амралтын газрын үйл ажиллагааг 2020-03-30-ний өдрийг дуустал түр хугацаагаар зогсоосон.

Тус шийдвэрийг зөрчсөн аж ахуйн нэгж байгууллага, иргэнд Зөрчлийн тухай хуулийн 6.5.15 дахь заалтаар иргэнийг 1 сая 500, аж ахуй нэгжийг 5 сая төгрөгөөр торгоно. Зөрчлийг давтан гаргасан тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна. Зах, худалдааны төвүүд, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Худалдаа үйлчилгээний газрууд ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх хэрэгтэй" гэлээ. 


Л.Эрдэнэчулуун: Захирамжийг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна   
Үзсэн: 222 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй