Шууд Chart

Монголын самбо бөхийн холбооны тэргүүлэгчид С.Лувсангомбо гуайд хүндэтгэл үзүүлжээ

2020-02-27 12:31:36

Монголын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл, Монголын самбо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ариун-Эрдэнэ нар ОХУ-ын Москва хотод оршин суудаг ахмад буурал, хурандаа генерал С.Лувсангомбо гуайн гэрт зочилж, хүндэтгэл үзүүлжээ.  

Хуучнаар сайд нарын зөвлөлийн орлогч дарга, улс төрийн товчооны гишүүн, НАХЯ-ны сайдаар ажиллаж байсан С.Лувсангомбо гуай өдгөө 96 насыг зооглож байгаа бөгөөд Монгол улсын түүхэнд хурандаа генерал цолыг хүртсэн есөн эрхмийн нэг юм.

Мөн Беларусь Улсад зохиогдсон самбо бөхийн ерөнхийлөгчийн тэмцээнийг үзэж, баг тамирчдаа дэмжсэн Монголын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл, Монголын самбо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ариун-Эрдэнэ нар дэлхийд тэргүүлэгч уул уурхайн автомашин үйлдвэрлэгч "Белаз" компаниар зочилж, дэлхийн дээрх хамгийн том уул уурхайн трак гэгддэг Белаз 75710 маркийн машиныг үзэж сонирхсон байна.

Дашрамд сонирхуулахад "Белаз" компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютор "Юнайтэд Белаз Машинери" ХХК, Монголын самбо бөхийн холбоотой хамтран ажилладаг билээ.

 

 













Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын самбо бөхийн холбооны тэргүүлэгчид С.Лувсангомбо гуайд хүндэтгэл үзүүлжээ   
Үзсэн: 307 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй