Шууд Chart

Барселон хотын такси шар, хар өнгөтэй байдгийн учир

2020-03-09 14:29:09

Испанийн Барселон хотын такси шар хар өнгөтэй байдгийн учир нь нэрт архитектурч Антонио Гаудитэй холбоотой аж.

74 настай ноорхой хувцастай Гауди Барселона хотын гудамжинд трамвайд дайруулан ухаан алдан хэвтэж байхад нь нэг ч тэрэгчин түүнийг эмнэлэгт хүргэсэнгүй.

Учир нь ноорхой хувцастай болохоор нь тээврийн хөлс өгөхгүй гэж бодсон хэрэг. Харин цагдаа нар түүнийг олж эмнэлэгт хүргэсэн ч бүх зүйл хожимджээ.

Үүнийг сонссон Барселон хотын дарга тэрэгчид сэтгэлгүй хандаж жигшүүртэй хэрэг үйлдсэнийхээ төлөө гутамшгийн шар өнгийг гашуудлын хар өнгөтэй хантааз өмсөж байх тушаал гаргасан гэнэ.

Түүнээс хойш Барселон хотын такси шар, хар өнгөтэй болсон аж.

 

 







Нийтэлсэн: У.Баярсайхан

Барселон хотын такси шар, хар өнгөтэй байдгийн учир  
Үзсэн: 7640 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй