Шууд Chart

Баян-Өлгий аймгаас гарах хөдөлгөөнийг хаалаа

2020-03-15 16:31:12

Баян-Өлгий аймагт Казахстан улсаас ирсэн нэг иргэн халуурч сэжиглэгдсэн тул Баян-Өлгий аймгаас гарах хөдөлгөөнийг Зам тээврийн тухай хуулийн 14.1.2 т заасны дагуу шинжилгээний хариу гарах хүртэл аймгийн Засаг даргын захирамжаар хаалаа.

Халуурсан иргэн нь тусгаарлагдсан. Шинжилгээний хариуг ХӨСҮТ-д хүргэхээр замд гарсан болно.

Иймд иргэд олон нийтийг онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй, ариун цэврийн байдлаа сайтаар сахиж хамтран ажиллахыг уриалж байна.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ


Баян-Өлгий аймгаас гарах хөдөлгөөнийг хаалаа  
Үзсэн: 10340 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй