Шууд Chart

Шадар сайд Ө.Энхтүвшин Гашуун сухайт боомтод ажиллаж байна

2020-03-23 12:48:40

Гашуун сухайт боомтын нүүрс тээврийн ажил эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан зэрэг холбогдох албаныханаас бүрдсэн ажлын хэсэг яг одоо Гашуун сухайт боомтод ажиллаж байна.

Тус боомтоор гарахад нэн тэргүүнд шаардлагатай буюу ариутгал, халдваргүйтгэл, ажиллах хүчний хамгаалах хэрэгсэл хангасан байх шаардлагыг нүүрс тээвэрлэгч компаниудад тавьж байгаа юм.

Яг одоогийн байдлаар 17 аж ахуйн нэгжийн 166 автомашин тээвэр хийхээр хүсэлт гаргасан ч шаардлага хангасан гурван аж ахуйн нэгжийн 70 автомашин хилээр нэвтэрхэд бэлэн байгаа талаар холбогдох албаныхан танилцууллаа. Өнөөдөр өглөө 9 цагаас хойш 13 цагийн хооронд 10 автомашин БНХАУ-ын хилээр нэвтэрчээ гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.


Шадар сайд Ө.Энхтүвшин Гашуун сухайт боомтод ажиллаж байна  
Үзсэн: 1615 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй