Шууд Chart

Монгол Улсын таван иргэнийг хилийн нэвтрэх цэгээс буцаажээ

2020-03-24 10:24:56

"Алтанбулаг" боомтын орох чиглэлээр 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 08.00 цагаас гуравдугаар сарын 24-ний 08:00 цаг хүртэлх хугацаанд:
- ачааны 25 авто машинаар 28 зорчигч /Монгол-10, гадаад-18 /
- албаны 4 машинаар 15 зорчигч /үүнээс Монгол-6, гадаад-9/
-бусад суудлын 5 авто машинаар 8 /Монгол-8/ зорчигч
-явганаар 38 зорчигч /Монгол-38/,

-нийт 34 тээврийн хэрэгсэл болон явганаар 89 зорчигч хил нэвтэрсэн бөгөөд тус алба нь зорчигчдоос эрүүл мэндийн асуумж авч үзлэг, тандалт хийж /албаны болон ачааны автомашины жолоочоос бусад нийт 46 зорчигчоос/ сэжигтэй тохиолдлоор эмчлэн тусгаарлахаар 4 зорчигчийг Дархан-Уул аймаг руу, хоёр зорчигчийг Орхон аймаг руу тус тус шилжүүлсэн. Үлдсэн 40 зорчигч болон өмнөх шөнө орж ирж хилийн нэвтрэх цэгийн тусгаарлах өрөөнд байрлаж байсан 2 зорчигч, нийт 42 зорчигчийг Орхон аймаг руу ажиглалтад авахаар шилжүүлсэн.

Албаны зорилгоор хил нэвтэрсэн 15 зорчигчоос эрүүл мэндийн асуумж судалгаа авч, эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй тул зөвлөмж өгч хилээр нэвтрүүлсэн. Мөн Улаанбаатар хотын гүний хяналтын талбайд ачаа буулгах 3 тээврийн хэрэгслийн 5 жолооч, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын гаалийн хяналтын талбайд ачаа буулгах 4 тээврийн хэрэгслийн 4 жолооч /гадаад/-ыг эрүүл мэндийн үзлэг, тандалтад хамруулан эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй тул хил нэвтрүүлж хүчний байгууллагын хяналтад шилжүүллээ. 

Дээрх хугацаанд "Алтанбулаг" боомтын гарах чиглэлээр:

- ачааны 12 авто машинаар 12 зорчигч /Монгол-2, гадаад-10/
- албаны 4 машинаар 14 /үүнээс Монгол-6, гадаад-8/
- Бусад суудлын 6 авто машинаар 9 /Монгол-5, гадаад-4/
- явганаар 1 гадаад зорчигч
- нийт 22 тээврийн хэрэгсэл болон явганаар-36 зорчигч нэвтэрсэн бөгөөд эдгээрээс Монгол Улсын таван иргэнийг хилийн нэвтрэх цэгээс буцааж бусад жолооч, зорчигчдод зөвлөмж сэрэмжлүүлэг өгч хилээр нэвтрүүлсэн байна.

Эх сурвалж: Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын алба

 


Монгол Улсын таван иргэнийг хилийн нэвтрэх цэгээс буцаажээ   
Үзсэн: 11757 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй