Шууд Chart

"Бидний бага нас ийм л байсан..."

2020-03-25 09:11:35

Ираны зураач Али Мири-гийн бүтээл болох хүүхэд насны дурсамжийг харуулсан цуврал зураг энэ өдрүүдэд цахим сүлжээнд шуугиан тарьж байна. Түүний энэхүү бүтээлүүдийг харсан хэн ч хүүхэд насныхаа гэгээхэн хөгжилтэй дурсамжуудаар аялах мэт болдог аж. 

Хүүхэд бүр хурдан том болохыг яардаг бол харин насанд хүрэгчид бага насныхаа цаг хугацаанд очиж, хүүхэд болж хувирахыг чин сэтгэлээсээ хүсдэг. Гэсэн хэдий ч өдгөөг хүртэл цаг хугацааны машиныг хараахан бүтээгээгүй байгаа учир насанд хүрэгчдийн энэхүү хүсэл мөрөөдөл биелэгдээгүй хэвээр л байна.  

Харин Ираны зураачийн энэхүү цуврал бүтээл хүмүүст тэднийг бага насных нь дурсамжид хүргэж, гэр бүлээрээ хамт хивсэн дээр сууж, дуртай хүүхэлдэйн киногоо үзэж, үе тэнгийнхэнтэйгээ хэрхэн тоглож, инээж баясаж байсан аз жаргалтай мөчүүдийг чинь сануулах юм.  Бүгдээрээ авьяаслаг зураачийн хүүхэд насны дурсамжаар хамтдаа аялцгаая.




























"Бидний бага нас ийм л байсан..."  
Үзсэн: 966 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй