Шууд Chart

Өөрт чинь байгаа бүхэн л хамгийн үнэ цэнэтэй

2020-03-25 09:17:19

Хүмүүр их мөрөөдөмтгий байдаг. Гэхдээ тэр мөрөөдөл нь ихэнхдээ хэзээ ч биелэгдэх боломжгүй юм уу, эсвэл насан туршдаа мөрөөдөл хэвээр үлдэх тийм л зүйлүүд байдаг. Мөрөөдөгчдийн зарим нь зорьсондоо хүрэх гэж зүтгэдэг бол нэг хэсэг нь анхны саад тохиолдмогц л шантардаг. Байнга хоосон мөрөөдөлд автана гэдэг утгагүй юм. Хий хоосон мөрөөдөлд итгэж сууснаас яг одоо өөртөө байгаа бүхнээ үнэлж цэгнэж, түүндээ итгэж сурах хэрэгтэй.

Орчин тойрноо сайтар хар. Гэхдээ зөвхөн өөдрөг сэтгэлээр шүү. Ингэвэл та өөрийнхөө амьдралд олон сайн сайхан зүйл хуримтлагдсаныг мэдрэх болно. Амьдралын энэ л сайн сайхныг мэдрэх тусам амьдрал гэдэг ямар гайхалтай болохыг, гутрал гомдол гэгч ямар муухай нүгэл болохыг ухаарах болно.

Та өөрийнхөө сайн сайхны төлөө тэмцэж байгаа бол энэ чинь аз жаргал. Аз жаргалыг хаа нэгтэйгээс бүү хай. Хэрэв та тэмцэж л байгаа бол аз жаргалтай байгаа хэрэг. Амьдралд хамгийн үнэ цэнэтэй зүйл юу вэ гэж хааяа бодож бай. Өөрт чинь байгаа бүхэн л үнэ цэнэтэй шүү. Тэр бүхнийг өөртөө болгосон буй чинь гайхамшиг. "Амьдралын үнэ цэнэ + Аз жаргал" Үүнийг л мэдэрч чадаж байвал та цаашид, насан туршдаа аз жаргалтай байх болно.


Өөрт чинь байгаа бүхэн л хамгийн үнэ цэнэтэй  
Үзсэн: 732 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй