Шууд Chart

БНСУ-д хилээр орж буй иргэдээс халдвар илрэх тохиолдол их байна

2020-03-25 10:32:59

БНСУ-д өнөөдөр 00:00 цагийн байдлаар коронавирусний халдварын 100 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 9137 хүн халдвар аваад байна. Үүнээс 34 нь хилээр орж ирж буй хүнээс илэрсэн байна.

Бүс нутгаар авч үзвэл Гёнги 21, Дэгү 14, Сөүл 13 тохиолдол бүртгэгдлээ.

Сүүлд 6 хүн нэмж нас барснаар нийт 126 хүн нас барлаа. Харин 223 хүн эдгэн гарснаар нийт 3730 хүн эдгэрээд байгаа юм.

БНСУ-д халдварын тархалтыг багасгахын тулд 14 хоногийн турш "STOP" хэмээх аян өрнүүлж иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг уриалаад байгаа юм.

Мөн хил дээрх хяналтыг чангатгах бөгөөд цаашлаад хориг тавих арга хэмжээ авна хэмээж байгаа юм.

МҮОНРТ-ийн БНСУ дахь сурвалжлагч Э.Ижилболд

 

БНСУ-д хилээр орж буй иргэдээс халдвар илрэх тохиолдол их байна  
Үзсэн: 606 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй