Шууд Chart

Үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсныг зогсоолоо

2020-03-25 12:54:13

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд байрлах 5 түргэн үйлчилгээний цэгүүдийн үйл ажиллагаанд холбогдох улсын байцаагч нар хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүйгээр хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалж үйлчилгээ үзүүлж байсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийг үндэслэн шийтгэврийн арга хэмжээг 5 иргэнд авч, нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй газарт худалдаа, үйлчилгээ эрхэлж байсан зөрчилд арга хэмжээ авахуулах талаар Сүхбаатар дүүргийн Газрын албанд албан бичиг хүргүүлэн ажиллалаа.


Үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсныг зогсоолоо   
Үзсэн: 172 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй