Шууд Chart

Иргэн Р.Ратна-Очир 1000 ширхэг маск хандивлав

2020-03-25 15:12:32

Баянзүрх дүүргийн Онцгой комисст өнөөдөр дүүргийн 7 дугаар хорооны иргэн Р.Ратна-Очир 1000 ширхэг маск, гар ариутгагч хандивлалаа. Шинэ коронавирус буюу "COVID-19"-ийн тархалтаас урьдчилан сэргийлэх ажлыг дүүргийн хэмжээнд зохион байгуулж, эрсдэлд нөхцөлд ажиллаж буй албан хаагчдад урам хайрлаж, сэтгэлийн дэмжлэг үзүүлсэн юм.

Иймд Засаг даргын орлогч Т.Батцогт энэ цаг үед төрөөс гаргаж буй аливаа шийдвэрийг хэрэгжүүлж, эрсдэлд нөхцөлд ажиллаж буй албан хаагчдад сэтгэлийн дэм үзүүлж, урам хайрлаж байгаад чин сэтгэлийн Талархал илэрхийллээ.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай гэж Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.


Иргэн Р.Ратна-Очир 1000 ширхэг маск хандивлав  
Үзсэн: 185 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй