Шууд Chart

Өнөөдөр ажиглалтын хугацаа дуусч хяналтаас гарсан нэг иргэн гэртээ харилаа

2020-03-25 15:39:27

Өнөө өглөө /2020.03.25/ -ны байдлаар 1 иргэн ажиглалтаас гарч байгаа бөгөөд Дархан-Уул аймагт тусгаарлагдсан нийт 151 иргэн байна. Ажиглалтад байгаа иргэдийн биеийн байдал хэвийн, халуурсан хүн байхгүй.

Тусгаарлах байруудад нийт эмч 6, сувилагч 7, үйлчлэгч 7, тогооч 2 бүгд 22 хүн ажиллаж байна. Ажиглан тусгаарлах байрны хамгаалалтад цагдаагийн 7 алба хаагч, 4 автомашинтайгаар 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

Ажиглалтаас гарч буй иргэд гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарлахаас гадна ажиглана. Өөрийн халуунаа өдөрт хоёр удаа үзэж, харьяалах эмчид утсаар болон цахимаар мэдээлэх зэргээр эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг дагах юм.

Нийт иргэддээ улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлж, онцын шаардлагагүй бол гадуур явахгүй, байгаа орчин ахуйдаа ариун цэврийг сайтар сахиж, өндөр хариуцлагатай байхыг анхааруулж байна.

Хамтдаа хэрэгжүүлж, хамтдаа даган биелүүлж, энэ хүнд цаг үеийг даван туулцгаая.

Эх сурвалж: http://darkhan.gov.mn


Өнөөдөр ажиглалтын хугацаа дуусч хяналтаас гарсан нэг иргэн гэртээ харилаа  
Үзсэн: 214 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй