Шууд Chart

Эрсдэлийн үнэлгээ хийлээ

2020-03-26 11:38:05

Монгол Улсад коронавируст халдварын тархах эрсдэлийн зургаа дахь шатны үнэлгээг өчигдөр буюу гуравдугаар сарын 25-ны өдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд хийлээ.  Эрсдэлийн үнэлгээг Шадар сайдын 2017 оны А\08 тоот тушаалаар батлагдсан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу ЭМЯ, ХӨСҮТ, ОБЕГ, ТЕГ, ЦЕГ, МХЕГ, ХМХГ, ЗӨСҮТ болон ДЭМБ-ын хамтарсан ажлын хэсэг явуулсан юм.

Үнэлгээний дүн, тайлан, хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх зөвлөмжийг Улсын Онцгой комисст хүргүүлж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Эрсдэлийн үнэлгээ хийлээ  
Үзсэн: 148 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй