Шууд Chart

Баян-Өлгий аймагт ариутгал, халдваргүйжүүлэлт хийж эхэлжээ

2020-03-26 13:35:17

Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос үндэсний хэмжээнд ариутгал, халдваргүйжүүлэлт хийх шийдвэр гаргасан юм.

Энэхүү шийдвэрийн дагуу өчигдөр аймгийн Онцгой комиссын шуурхай штаб хуралдаж, аймгийн гудамж талбай, ялангуяа олон нийт ихээр зорчдог газарт ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийхийг холбогдох албаныханд үүрэг болгосон.

Энэ дагуу өнөөдөр Өлгий хотын төв талбайгаас ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж эхэллээ.

Эх сурвалж:  Баян-Өлгий Аймгийн Засаг Даргын Тамгын Газар


Баян-Өлгий аймагт ариутгал, халдваргүйжүүлэлт хийж эхэлжээ  
Үзсэн: 165 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй