Шууд Chart

Дархан-Уул аймагт ирэх сарын 01-нээс нөөцийн мах худалдаалж эхэлнэ

2020-03-26 13:44:36

Дархан-Уул аймгийн хүн амын 2020 оны хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан нийт 200 тонн махыг бэлтгэн нөөцөлсөн бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 01-нээс эхлэн худалдаанд гаргаж эхлэхээр болжээ.

Нөөцийн махыг “Дархан мах эрдэнэ комбинат” ХХК бэлтгэсэн байна.
Нийслэлд нөөцийн мах гуравдугаар сарын 9-ний өдрөөс худалдаанд гарсан бол манай аймагт 2020 оны 04 дүгээр сарын 01-нээс эхлэн Дархан сумын 54 цэгээр дамжуулан иргэдэд нийлүүлэгдэнэ.

Үнийн хувьд:

Үхрийн мах- 8500 төгрөг
Хонины мах- 7500 төгрөг
Ямааны мах- 6500 төгрөг байх юм.
Нөөцийн мах нэг уутандаа 2 кг-аар савлагдсан байна.

Худалдаалах цэгүүдийн жагсаалтыг хүргэж байна.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ


Дархан-Уул аймагт ирэх сарын 01-нээс нөөцийн мах худалдаалж эхэлнэ  
Үзсэн: 188 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй