Шууд Chart

“Их 20”-ийн орнуудын яаралтай видео хуралдлаа

2020-03-27 10:00:00

Эдийн засгийн хүчин чадлаараа дэлхийд тэргүүлэгч "Их 20"-ийн орнуудын яаралтай видео хуралдаан өнөөдөр болж байна. Энэ хуралдаанаар хөндөгдөж байгаа гол асуудал нь дэлхийн 200 орчим оронд тархаад байгаа шинэ коронавирус эсрэг олон улсын хамтын ажиллагаа, тэмцлийг улам идэвхжүүлэх явдал юм. Саудын Арабын хаан  хурлыг удирдан явуулж байгаа юм.

Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 90 хувийг бүрдүүлдэг Их Хорь-ийн  орнууд олон улсын хэмжээнд хямралыг бий болгоод байгаа "COVID-19"-ийн тархалтын эсрэг дорвитой арга хэмжээг авч чадахгүй байна гэсэн шүүмжлэл өртөөд байсан юм. Үүнээс ч үүдэн “Их 20”-ийн орнуудыг энэ жил даргалж байгаа Саудын Араб яаралтай видео хуралдааныг гуравдугаар сарын 26-нд  явуулах саналыг өнгөрсөн долоо хоногт гарсан юм. 

Хуралд АНУ, БНХАУ, ОХУ, Энэтхэг тэргүүтэй 19 улсын удирдагчаас гадна Европын холбоо, НҮБ, Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид мөн оролцож байна. Удирдагчид "COVID-19"-ийн  нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагавар болон цаашид ямар боломж, гаргалаа байж болохыг ийнхүү хэлэлцэж байна.  470 мянга гаруй хүнд халдварлаад байгаа шинэ коронавирусний тархалттай тэмцэхэд олон улсын хэмжээнд илүү их хүчин чармайлт шаардагдаж байгаагаас гадна энэ вирусний эсрэг  вакцин хэзээ гарах нь одоог хүртэл тодорхойгүй хэвээр  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Их 20”-ийн орнуудын яаралтай видео хуралдлаа  
Үзсэн: 143 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй