Шууд Chart

ОХУ-д Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой санал хураалт хойшлогдлоо

2020-03-27 10:08:35

Энэ долоо хоногоос ОХУ-д коронавирусний тархалт нэмэгдэж байна. Үүнээс ч үүдэн тус улсын ерөнхийлөгч Владимир Путин үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой бүх нийтийн санал асуулгыг хойшлуулах шийдвэрийг гаргалаа. Тэрээр нийтийн эрүүл, аюулгүй байдлыг хангах нь юу юунаас эрхэм гэдгийг онцлов.

Тэрбээр, "Санал асуулгыг хойшлуулах хэрэгтэй гэдэгт би итгэлтэй байна. Бид манай улсад төдийгүй бүс нутгийн хэмжээнд нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг ашиглаж байгаад шинжээчдийн санал бодол дээр үндэслэн шинэ өдрийн товыг гаргана. Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудалд би хэр их нухацтай хандаж буйг та бүхэн мэдэж байгаа.  Манай улсад маш чухал  энэ асуудлаар үзэл бодлоо илэрхийлж, идэвхтэй оролцохыг  та бүхнээс хүсч байгаагаа энэ дашрамд дахин илэрхийлье." хэмээн мэдэгджээ.

ОХУ-д  үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой санал асуулга дөрөвдүгээр сарын 22-нд явагдахаар товлогдоод байсан юм. Гэсэн хэдий ч иргэдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахаас сэргийлэх үүднээс санал хураалтыг  тодорхойгүй хугацаагаар ийнхүү хойшлуулаад байна.

Уншигч та бүхэнд нэмэлт мэдээллийг хүргэхэд, ОХУ-ын засгийн газар гадаад улс орнууд уруу чиглэсэн бүх нислэгийг гуравдугаар сарын 27-оос зогсоох  талаарх заавар, чиглэлийг Холбооны Агаарын Тээврийн Агентлагтаа өгөөд байна. Гуравдугаар сарын 27-ны шөнө дундаас хэрэгжиж эхлэх шийдвэр нь Оросын иргэдийг гадаад улсаас эх нутагт нь буцаан авчрах нислэгт хамаарахгүй юм.  Үүнээс гадна Оросд гуравдугаар сарын 30-аас дөрөвдүгээр сарын 03-ны  хоорондох долоо хоногийг амралтын өдрүүд болгох шийдвэр гараад байна.  Ажилчдад цалинтай чөлөөг олгохоор болжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-д Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой санал хураалт хойшлогдлоо   
Үзсэн: 182 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй