Шууд Chart

Зарим орнуудад сонгууль хойшлогдож байна

2020-03-27 10:19:48

Шинэ коронавирусний тархалттай холбоотойгоор зарим улс орнуудад орон нутгийн болон бүх нийтийн сонгууль хойшлогдож байна. Тухайлбал, Их Британийн засгийн газраас 2020 оны тавдугаар сарын 07-нд товлогдоод байсан орон нутгийн сонгуулийг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргажээ. Энэ өдөр Лондон хотын шинэ дарга сонгогдох ёстой байсан ч мөн  хойшлогдсон байна.

Мөн Зүүн Өмнөд Европт орших Серби улс болон Умард Македони улсууд дөрөвдүгээр сард явагдах төлөвлөгөөтэй байсан парламентын сонгуулиа мөн л хойшлуулжээ. Энэ хооронд Америкийн Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн дундах сунгааг зарим мужууд хойшлуулахаа илэрхийлээд байгаа юм. Охайо муж л гэхэд сунгааг зургаадугаар сарыг хүртэл  түр хойшлуулах санал гаргаад байна. Харин  зарим хойшлуулах саналыг үл харгалзан Өмнөд Солонгос улсад парламентын сонгууль  дөрөвдүгээр сарын 15-нд төлөвлөгөө ёсоор явагдахаар байгаа аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Зарим орнуудад сонгууль хойшлогдож байна   
Үзсэн: 217 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй