Шууд Chart

АНУ-ын сенат 2 их наяд ам.долларын санхүүгийн багцыг баталлаа

2020-03-27 10:28:19

АНУ-ын шинэ коронавирусний дараагийн голомт болж магадгүй гэдгийг шинжээчид анхааруулж байгаа. Тус улсад нэг өдрийн дотор 10 мянган хүнээс "COVID-19" илэрч, нийтдээ 68 мянга гаруй хүн өвчлөөд байна. Энэ хооронд Америкийн удирдагчид  түүхэн гэж нэрлэгдэж байгаа 2 их наяд ам.долларын санхүүгийн тусламжийн багцыг батлахаар хэлэлцэж байна. Сенатын танхимын гишүүдийн дэмжээд байгаа хуулийн төсөл нь АНУ-ын засаг, захиргаанаас коронавирусний эсрэг авч хэрэгжүүлж хамгийн далайцтай арга хэмжээгээ нэрлэгдэж байгаа юм.

Энэхүү эдийн засгийг тэтгэх хөтөлбөрийг Сенатын гишүүд 96-0 гэсэн саналаар, дуу нэгтэй дэмжээ. Дараагийн шатанд буюу энэ баасан гарагт Америкийн төлөөлөгчдийн танхим санал хураалт явуулах юм. Төлөөлөгчдийн танхимаар батлагдах нь тодорхой байгаа санхүүгийн багцын талаарх хуулийн төсөлд ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурснаар хэрэгжиж эхлэх юм. 

Энэ багцаас 250 тэрбум ам.долларыг ард иргэдэд шууд олгох бол 350 тэрбум ам.долларыг нь жижиг бизнес эрхлэгчдэд зээл хэлбэрээр олгоно.  Үүнээс гадна 250 тэрбум ам.долларыг ажилгүйдлийн тэтгэмж хэлбэрээр зарцуулах бол 500  тэрбум ам.доллар нь шинэ коронавирусний улмаас үйл ажиллагаа нь зогсонги байдалд ороод байгаа компаниудад зээл хэлбэрээр очих юм.  Америкийн зарим улс төрчийн тодорхойлсноор дайны үеийн хөрөнгө оруулалттай дүйцэхүйц хэмжээний мөнгө коронавирусний  эсрэг хөтөлбөрт зарцуулагдахаар  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын сенат 2 их наяд ам.долларын санхүүгийн багцыг баталлаа  
Үзсэн: 238 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй