Шууд Chart

Хамтын хүчээр халдвараас сэргийлье

2020-03-27 10:30:06

Коронавируст халдвар (COVID-19)-ын тархалт эрчимтэй нэмэгдэж, ДЭМБ-ын гишүүн 195 орноос 185 орон, нутаг дэвсгэрийг хамраад байна. Өвчний тархвар зүйн олон улсын эрдэмтэн, судлаачид коронавируст халдвар (COVID-19)-ын тархалт цаашид үргэлжлэх хандлагатайг сануулж байна.

Гараа угаах, олон нийтийн газраар явахгүй байх, амны хаалт зүүхээс гадна бие биенээсээ 2 метрээс багагүй зайд харилцах нь халдвар авах, тараах эрсдэлийг бууруулах чухал ач холбогдолтой болохыг ДЭМБ зөвлөж байна.

Иймд худалдаа, үйлчилгээний газрууд коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг уриалж байна.

Үүнд:

• Үйлчлүүлэгчдийг 2 метрээс багагүй зайд зогсох тэмдэглээг байрлуулах
• Гар халдваргүйжүүлэгч байрлуулах
• Хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх
• Аль болох бэлэн мөнгө хэрэглэхгүй, гараас-гарт үйлчлэхээс татгалзах
• Үйлчилгээг цахимжуулах
• Банкны АТМ, карт уншигч төхөөрөмж, дэлгүүрийн сагс, цахилгаан шатны товчлуур, явган болон урсдаг шат, хаалганы бариул зэргийг хоёр цаг тутамд сайтар арчиж цэвэрлэхийг Эрүүл мэндийн яамнаас уриалж байна. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Хамтын хүчээр халдвараас сэргийлье   
Үзсэн: 285 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй