Шууд Chart

Эрүүл мэндийн сайд асанд авлигын хэргийн улмаас 5 жилийн хоригдох ял оноожээ

2020-03-27 10:39:53

Ардчилсан Конго Улсын Эрүүл мэндийн сайд асанд даваа гаригт 5 жилийн хорих ял оноожээ. Оли Илунга Каленга Оли Илунгаг өнгөрсөн 9 дүгээр сард баривчилсан ба Эбола вирустэй тэмцэхэд АНУ-аас олгосон 4.3 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг зүй бусаар зарцуулсан асуудалд буруутгасан байна.

Тэрбээр 2016 оноос өнгөрсөн оны 7 дугаар сар хүртэл Эрүүл мэндийн сайдын үүргийг гүйцэтгэж байсан. Шүүхээс түүнийг төрийн албанд ажиллах эрхийг хязгаарласан ба тэнсэн харгалзах болон ялын хугацаанаас бууруулахыг хориглох шийдвэр гаргажээ. Ардчилсан Конго Улсад хэд хэдэн удаа Эболагийн вирус дэгдэж байсан.

Эх сурвалж: https://www.aa.com.tr


Эрүүл мэндийн сайд асанд авлигын хэргийн улмаас 5 жилийн хоригдох ял оноожээ  
Үзсэн: 646 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй