Шууд Chart

Ил задгай хог хаягдал хаясан зөрчлийг арилгууллаа

2020-03-27 11:57:19

Иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн  дагуу тус дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  байрлах “Баян-уул 12” Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар тус Сууц өмчлөгчдийн холбооны хариуцдаг 18 дугаар байр нь хог хаягдлын зориулалтын цэггүй, хадгалах савгүйгээс ил задгай хог хаягдлыг хаясан зөрчилд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгууль ногдуулж зөрчлийг арилгах талаар үүрэг даалгавар өгч, биелэлтэд хяналт тавин ажиллалаа.

Эх сурвалж: НМХГ


Ил задгай хог хаягдал хаясан зөрчлийг арилгууллаа  
Үзсэн: 158 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй