Шууд Chart

АНУ-д 3.3 сая хүн ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт гаргажээ

2020-03-27 15:29:32

Шинэ коронавирусний халдвараар бизнесийн үйл ажиллагаанууд хумигдсанаар, өнгөрөгч долоо хоногт АНУ-д 3.3 сая хүн ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт гаргажээ. Энэ нь тус улсад 1982 оны 10 дугаар сард бүртгүүлж байсан дээд хэмжээнээс давсан түүхэн үзүүлэлт болохыг хэвлэлүүд тэмдэглэж байна. Тухайн үед 692 мянган хүн ажилгүйдлийн тэтгэмж авсан гэж АНУ-ын Хөдөлмөрийн яам бүртгэжээ.

Албаны мэдээллээр АНУ-д ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтэй хүний тоо өмнөх долоо хоногт нь 281 мянга байсан бол өнгөрөгч долоо хоногт 3 сая гаруйгаар нэмэгдэж 3 сая 300 мянга орчим болсон байна. Энэ мэдэгдлийн дараа шинжээчид ажилгүйдлийн хүнд хямрал болно гэж анхаарууллаа.

АНУ-ын хөрөнгийн зах зээлд гурав дахь өдрөө дараалан өсөлт гарч байгаа бол америкчуудын бараг тал хувь нь гэрийн дэглэмд шилжсэнээр шатахууны эрэлт, хэрэгцээ өдөрт 4.1 сая баррелиар буурсан байна.

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ-д 3.3 сая хүн ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт гаргажээ   
Үзсэн: 235 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй