Шууд Chart

Николас Мадуро болон удирдах албаны хүмүүсийг хар тамхины хэрэгт буруутгалаа

2020-03-27 17:12:57

АНУ-ын Засгийн газар Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро болон удирдах албаны хүмүүсийг хар тамхины хэрэгт буруутгалаа. Ингэхдээ Венесуэлийн Ерөнхийлөгч болон бусад албаны хүмүүс нь АНУ-д кокайн нийлүүлэх гэж Колумбын босогчидтой хамссан гэж буруутгасныг Америкийн төрийн департамент пүрэв гарагт танилцуулжээ. “200-250 тонн кокайныг ийм замаар Венесуэлээс тээвэрлэж гаргасан” гэж мэдэгдсэн байна.

Мөн Николас Мадурог баривчлах мэдээлэл өгсөн хүнд 15 сая доллар амлаж, үлдсэн дөрвөн хүнийг баривчлахад мэдээлэл өгсөн хүнийг тус бүр 10 сая доллараар урамшуулна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео зарлалаа. Тэрбээр энд дурдагдаж байгаа хүмүүс Николас Мадурогийн дэглэмд гол албан тушаалуудыг хашихын хажуугаар Венесуэлийн агаарын бааз, усан боомтуудаар хар тамхи тээвэрлэн дамжин өнгөрөхөд дэмжлэг үзүүлж хууль зөрчсөн гэж ярьсан байна.

Хариуд нь Венесуэлийн Гадаад хэргийн яам энэ мэдэгдлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Харин ажиглагчид “Энэ шийдвэр Венесуэл, Куба, Никарагуа хүмүүсийн авторитар дэглэмээс зугтаж ирж суурьшдаг Флорида мужид Дональд Трампыг дахин сонгогдох боломжийг өсгөнө гэж мэдээлж байна. Цагаан ордны тэргүүн 2016 онд энэ мужид багахан зөрүүгээр ялалт байгуулж байжээ.

НУ-ын Засгийн газар хар тамхины сүлжээг илрүүлэх "Хар тамхины эсрэг урамшууллын хөтөлбөр" хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөрөөрөө 1986 оноос хойш хар тамхи дамжуулан худалддаг 75 хүний мэдээлэлд 130 гаруй сая доллар төлсөн байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Николас Мадуро болон удирдах албаны хүмүүсийг хар тамхины хэрэгт буруутгалаа  
Үзсэн: 266 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй