Шууд Chart

Шинэ агаарын хаалга нээлээ

2020-03-27 17:54:11

Увс аймгийн "Дэглий цагаан" нисэх буудал болон ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын нийслэл Кызыл хотын "Кызыл" олон улсын нисэх буудлыг R378 дугаар бүхий агаарын замаар холбосон RIPEK агаарын хаалгыг 2020 оны гуравдугаар сарын 26-ны өдрөөс шинээр нээлээ. 

Энэхүү агаарын хаалгаар шууд нислэг үйлдсэнээр нислэгийн үргэлжлэх хугацаа 10 минутаар багасах аж. Ингэснээр нислэг тутамд 300 кг шатахуун хэмнэж, зорчигчдод агаарын тээврийн үйлчилгээг хямд үнээр үзүүлэх нөхцөл бүрдэж байна. 

Эх сурвалж: ИНЕГ


Шинэ агаарын хаалга нээлээ   
Үзсэн: 421 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй