Шууд Chart

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ХБНГУ-ын Төрийн сайд Н.Аннентай утсаар ярив

2020-03-27 21:15:30

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ХБНГУ-ын Төрийн сайд Нийлс Аннентай өнөөдөр утсаар ярив. Сайд нар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцлоо. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас улс орнууд хүнд сорилттой тулгарч буй хэдий ч хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй байлгахад талууд анхаарч ажиллах нь зүйтэйг сайд нар тэмдэглэв.

Үүний зэрэгцээ дэлхий дахинаа асар хурдтай тархаж буй коронавирусийн халдварын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар санал солилцов. Германы эрдэмтэн судлаачдын судалгаа, туршилтын үр дүнг хуваалцаж, мэдээлэл солилцоход бэлэн буйгаа ХБНГУ-ын Төрийн сайд Н.Аннен мэдэгджээ.


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ХБНГУ-ын Төрийн сайд Н.Аннентай утсаар ярив  
Үзсэн: 228 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй