Шууд Chart

Гуч гаруй орны Эрүүл мэндийн сайд нар онлайн хурал хийв

2020-03-28 09:22:58

Дэлхийн 30 гаруй орны Эрүүл мэндийн сайд нар өчигдөр дэлхийн өнцөг булан бүрээс онлайн хуралдаж, "COVID-19" вирусний тархалтын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл, туршлагаа солилцлоо. Хуралд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сeргeй Диордица болон газар, хэлтсийн дарга нарын төлөөлөл оролцож улс орныхоо талаар мэдээлэл өгөхийн сацуу ЭМЯ-наас өвчтөнүүдийн ор хоног, эмнэлгээс гарах шалгуур, вакцин үйлдвэрлэгдэж нийлүүлэгдэх хугацааны талаарх шаардлагатай мэдээлэл, зөвлөмжийг авлаа.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Гуч гаруй орны Эрүүл мэндийн сайд нар онлайн хурал хийв   
Үзсэн: 399 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй