Шууд Chart

Зорилтот бүлгийн хүүхдүүдэд хүнс, ариун цэвэр, боловсролын багц хүргэлээ

2020-03-28 09:50:45

"COVID-19" цар тахлаас үүдэн хөл хорионд байгаа бага насны хүүхдүүдийн гэр бүлийн нөхцөл байдлыг үнэлэх түргэвчилсэн судалгааг БСШУСЯ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран 2020 оны хоёрдугаар сарын 17-21-ний өдрүүдэд зохион байгуулж 24 цагийн цэцэрлэгийн 1700 хүүхдийг хамрууллаа.

Судалгаагаар 2-5 насны нийт хүүхдийн 17.1 хувь нь хоол тэжээлийн, 14.2 хувь нь хамгааллын, 25.8 хувь нь аюулгүй байдлын дунд буюу өндөр эрсдэлтэй хэмээн үнэлэгджээ. Нөхцөл байдлын үнэлгээнд үндэслэн зорилтот бүлгийн 1150 хүүхэд, тэдний гэр бүлд коронавирусээс хамгаалах “Цэвэр гар” аяныг БСШУСЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Солонгосын Хүүхдийн сан, “Пиипл ин Ниид” (People in Need) ТББ хамтран зохион байгууллаа.

Аяны хүрээнд нийслэлийн таван дүүргийн 81 цэцэрлэгийн 1150 хүүхдийн гэр бүлд хоол хүнс /баяжуулсан гурил, будаа, элсэн чихэр , ургамлын тос, хүүхдийн будаа /, эрүүл ахуй /шүдний оо, шүдний сойз, гарын саван, угаалгын саван г.м /, боловсролын / эвлүүлдэг тоглоом, буддаг ном, өнгийн харандаа, зургийн дэвтэр, харандаа/ багцыг тусламж болгон бэлтгэж, “Пиипл ин Ниид”, "Namuun Children's Foundation", Breathe Mongolia ТББ, Дэлхийн зөн ОУБ, Нийслэлийн цэцэрлэгүүдийн зарим албан хаагч, Улаан загалмайн сайн дурын ажилтнуудын тусламжтайгаар хүргэлээ. 

Эх сурвалж: БСШУСЯ


Зорилтот бүлгийн хүүхдүүдэд хүнс, ариун цэвэр, боловсролын багц хүргэлээ   
Үзсэн: 447 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй