Шууд Chart

Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд

2020-03-28 15:22:57

1. Тусгай үүргийн Улаанбаатар-Токио-Улаанбаатар нислэг 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр үйлдэгдэнэ.

2. Одоогийн байдлаар тусгай үүргийн ОМ 501 нислэг Улаанбаатар хотоос 01.30 цагт нисэж, Нарита ОУНБ-д 4 дүгээр сарын 3-ны өдрийн өглөөний 07.30 цагт бууна.

3. Нислэгийн бүртгэл Нарита ОУНБ-ын Терминал №1-ийн “J “ каунтер /каунтер өөрчлөгдөж болзошгүй!/ дээр өглөөний 06.00 цагт эхэлнэ.

4. Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн ОМ 502 нислэг 4 дүгээр сарын 3-ны өдрийн 08.30 цагт Нарита ОУНБ-аас хөөрнө

5. Тус нислэгээр ЭСЯ-нд бүртгүүлсэн /3 дугаар сарын 16-нд явахаар бүртгүүлээд багтаагүй иргэд/ нийт 255 иргэн явна.

6. ЭСЯ-наас дээрх урьдны нислэгт багтаагүй 255 иргэнд тус бүрчлэн утсаар мэдэгдэнэ.

7. 255 иргэн Токио дахь МИАТ-ийн төлөөлөгчийн газрын
Mitsubish Tokyo UFJ Bank
Nippori Branch
Ordinary account: 0010490
Account name: MIAT Mongolian Airlines /In katakana letters/ данс руу доорхи төлбөрийг шилжүүлж, шилжүүлсэн баримтыг, паспортын хуулбарын хамт tokyo@miat.com цахим хаяг руу илгээж нислэгийн тийзээ баталгаажуулна.

Том хүн: Бизнес суудал – 104,150 иэн, энгийн суудал – 49,150 иэн,
Хүүхэд: 2-12 нас хүртэлх 37,090 иэн, 0-2 настай -4,400 иэн
/12 наснаас дээш бол том хүнээр тооцож төлбөрийг авна/

8. Төлбөрийг Монгол дахь МИАТ-ийн төлөөлөгчийн газарт төлж болно. Харин нислэгийн тийзийг зөвхөн Токио дахь МИАТ-ийн төлөөлөгчийн газарт захиална.

9. ЭСЯ нь дээрх 255 иргэнээс Монголд холбоо барих ар гэр, найз нөхдийнх нь гар утасны мэдээллийг авч Монгол Улсын Онцгой байдлын Ерөнхий газар /ОБЕГ/-т цахим шуудангаар хүргүүлнэ.

10. ОБЕГ нь манайхаас өгсөн мэдээллийн дагуу 255 иргэдийн Монгол дахь гар утасны дугаар руу холбоо барин карантилах үед гарах төлбөр, дансны дугаарын мэдээллийг тус бүрд нь мэдэгдэнэ.

11. Карантины төлбөр 1 хоногийн 50.000 төгрөг. 0-5 настай хүүхдээс төлбөр авахгүй. /Нийт 21 хоногийн төлбөр 1,050,000 төгрөг болно/

Эх сурвалж: Токио дахь ЭСЯ


Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд   
Үзсэн: 2723 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй