Шууд Chart

Чацаргана жимсний ач тус

2020-03-29 10:05:23

Найрлагадаа олон төрлийн витамин, амин хүчил, уураг тос, хүний биед зайлшгүй хэрэгтэй металл, микро элементүүд агуулдаг, ходоодны шархыг хүртэл анагаах чадвартай.

Эрт дээр үеэс Монголын Эзэнт гүрний төдийгүй эртний Грекийн хаадын зоогт ашиглагдаж байсан учир чацарганыг “Хаан Жимс” хэмээн өргөмжилсөн байна. Чацарганын талаар зарим домгийг өгүүлбээс: МЭӨ 12-р зууны үед эртний Грекчүүд томоохон тулааны дараа нэгэн ойн төгөлд морьдоо амрааж тухалжээ. Энэ үеэр морьдоо тавьж идээшлүүлжээ. Ингэхэд морьд нь илт сэргэж, хүч тамир, өнгө зүс орж эхэлсэн гэдэг. үүнээс үүдэн уг ойг чацарганын төгөл гэж нэрийдсэн бөгөөд жимсийг нь Hippophae rhamnoides буюу “хүч тамир оруулагч” гэж нэрлэжээ. Эртний Монголын хаад хоол хүнсэндээ чацарганыг хэрэглэдэг байсан ба дэлхийн хагасыг эзлэхэд чацарганын ашиг тус их байсан тухай түүх шастирт тэмдэглэгдсэн байдаг. Чацарганын жимсний үндсэн бүтээгдэхүүн нь тос, шүүс юм.

Түүний тос нь А, Е витамин, фосфомепид, холин бетаин, тосны хүчил агуулах бөгөөд жимсний зөөлөн эдийн 2.8-8 хувь нь тос байдаг. Зөөлөн эдийн тосонд каротинойд 225-378 мг, каротин (А витамин) 4-6.3 мг, текоферод (Е витамин) 170-330 мг агуулагдана. Чацарганын тосны энэхүү онцлог чанар нь уг жимсийг эмийн үйлдвэрийн үнэт түүхий эд болгож байгаа юм. Чацарганын төрлийн бүтээгдэхүүнүүд тэжээллэг болон нэмэлт хоол хүнсний төрөлд багтдаг. Монгол, Хятад, Энэтхэг, Балба, Пакистан, Орос, Их Британи, Франц, Дани, Нидерланд, Герман, Польш, Финланд, Швед, Норвеги зэрэг улсуудад ургадаг. Дэлхий дээрх чацарганын нөөц бүхий 1.5 сая гектар газрын 90 орчим хувь нь Хятад улсад ногддог. Чацарганын бут нь ихэнхдээ 0.5–6 м өндөртэй байх боловч хааяа Төв Азийн хуурай, элсэрхэг нутагт 10 м хүртэл ургах нь бий.

Судлаачид судалсны үндсэн дээр 8 ш чацаргана жимс нь гэмтсэн эд эсийг эдгээдэг чадалтай болохыг тогтоожээ. Уг жимс нь маш бага хэмжээний нягтралтай уураг агуулдаг бөгөөд энэ нь артерийн судасны хана гэмтэхээс хамгаалдаг. Мөн ханиадыг зогсоох, цусыг шингэрүүлэх зүрх судасны системийн эргэлтийг сайжруулахад нэн ач тустай. Чацарганад маш их хэмжээний уураг, хүчил, витамин, кальци, фосфор, магни, натри зэрэг хүний биед зайлшгүй шаардлагатай элементүүд агуулагддаг. Ходоодыг эрүүлжүүлжүүлж гэдэс цэвэрлэх, уушгийг зөөллөж, цус төлжүүлэх, өтгөн шингэнийг тохируулж, дэлүүг эрүүлжүүлэх зэрэг олон чадалтай.


Чацаргана жимсний ач тус  
Үзсэн: 381 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл MNB.mn сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй