Шууд Chart

Өнөөдөр миний хамгийн сайн найз маань намайг алгадсан

2020-03-29 11:26:14

Хоёр найз аян замд явахдаа нэг удаа ам мурийн муудалцаж нэг нь нөгөөгөө алгаджээ. Алгадуулсан найзынх нь хацар тун их өвдсөн боловч тэрээр юу ч хэлэлгүй элсэн дээр ингэж бичжээ.

"Өнөөдөр миний хамгийн сайн найз намайг алгадсан"

-Хоёр найз явсаар цөлийн дундах нэгэн баян бүрдэд иржээ. Тэгээд тэнд усанд орж амрахаар шийджээ. Усанд сэлж байтал алгадуулсан найз нь намагт шигджээ.

-Намаг түүнийг хүчтэй сорон доошилж байлаа. Үүнийг харсан найз нь маш хурдан сэлж ирэн намгаас найзыгаа татаж гарган аварчээ. Аврагдсан найз нь намгаас гарсны дараа нэг том хадан дээр

"Намайг миний хамгийн сайн найз аварлаа" гэж бичжээ.

Найзыгаа алгадаж дараа нь аварсан найз нь "Чамайг алгадахад элсэн дээр бичсэн хэрнээ аврахад яагаад хадан дээр сийлж байгаа юм бэ" гэж асуухад нь нөгөөх нь

-Хэн нэгэн бидэнд муу зүйл хийхэд бид түүнийг сэтгэлдээ элсэн дээр бичих хэрэгтэй. Учир нь уучлах салхинд амархан арилаг.

-Харин хэн нэгэн танд сайн зүйл хийх юм бол чулуун дээр сийлэх хэрэгтэй. Ямар ч салхи бүү хийсгэ гэсэндээ" хэмээн өгүүлжээ.

Хамгийн сайн найзыгаа хайрлацгаая...


Өнөөдөр миний хамгийн сайн найз маань намайг алгадсан  
Үзсэн: 1956 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй