Шууд Chart

Уулын эзэн айлын хотонд “зочилжээ”

2020-03-29 12:12:01

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянхонгор багийн малчин М.Буянтогтохын хаваржиж байсан хот айлын ойролцоо гуравдугаар сарын 28-ны өглөө 09:00 цагт цоохор ирвэс ирсэн талаар Дэлгэр сумын Байгаль хамгаалагч Л. Эрдэнэтуяатай холбогдож мэдээлэл авлаа.

Дэлгэр сумын малчин айлын хотны ойролцоо цоохор ирвэс байгаа тухай дуудлага ирсний дагуу холбогдох албаныхан очиж ажилласан байна. Тэд Баянхонгор багийн нутагт байршсан газраас цоохор ирвэсийг 18 км газар харгалзан тууж уулын бүс рүү ойртуулж хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Мөн малчид ард иргэдэд холбогдох хууль тогтоомж анхааруулга санамжийг өгсөн талаар мэдээлэл өгч байгаа юм. Дэлгэр сумын Баянбууралын нуруу, Сэрхийн нуруу гэх мэт газарт цоохор ирвэс хоол тэжээл хайн шилжилт хөдөлгөөн хийж байршин нутагладаг тухай сумын Байгаль хамгаалагч Л.Эрдэнэтуяа онцолж байлаа.

Ирвэс өсч үржихэд өргөн уудам нутаг дэвсгэр хэрэгтэй. Гэвч улам бүр өргөжин тэлж байгаа малын тоо толгой бусад хүний буруутай үйл ажиллагаа тэдний амьдрах орчныг эрчимтэй эзлэн түрэмгийлсээр байна.

Говь-Алтай аймаг дахь "Монголын мэдээ" сувгийн сурвалжлагч Р.Төмөрчөдөр

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Уулын эзэн айлын хотонд “зочилжээ”  
Үзсэн: 221 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл MNB.mn сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй