Шууд Chart

Амны хаалт "гангараа" болох цагт...

2020-03-31 09:49:16

Дэлхий нийтээр коронавирусний цар тахлын дэгдэлтэд нэрвэгдэж, хүн бүр хувийн ариун цэврээ сайтар сахих шаардлага нэн тэргүүнд тулгараад байна. Тэгвэл энэхүү халдвараас өөрийгөө хамгаалах нэг чухал арга нь амны хаалтыг зөв зүүж хэрэглэж дадах явдал юм. Энэ ч тал дээр монголчууд хариуцлагатай хандаж байгааг хаанаас ч олж харж болно.

Худалдаа үйлчилгээний газрууд амны хаалт зүүгээгүй хүнд үйлчлэхгүй гэх юм уу, байгууллагууд гаднын хүмүүсийг заавал амны хаалт зүүж байж дотогш нэвтрэхийг шаардах гэх мэт байдалд та бид нэгэнтээ дасаж, хэвшиж эхэлж байгаа нь сайшаалтай.

Тэгвэл өдгөө амны хаалт зөвхөн эрүүл мэндээ хамгаалах хэрэгсэл байхаас гадна гангараа болжээ. Та бүхэнд амны хаалтын чамин загваруудаас хүргэж байна.

Эцэст нь сануулахад амны хаалт чинь ямар ч гоё ганган байхаас илүүтэйгээр амьсгалын замын өвчлөл хүн амын дунд тархалт их, дэгдэлт бүртгэгдэж байгаа энэ үед өөрийгөө болон ойрын хүрээний хүмүүсээ халдвараас сэргийлэх зорилгоор хэрэглэхүйц, чанартай, эрүүл ахуйн стандартын бүх нөхцлийг хангасан байх нь нэн чухал юм шүү. Бүгд амны хаалтыг зөв зүүцгээе!


Амны хаалт "гангараа" болох цагт...  
Үзсэн: 1043 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Сэтгэгдэл бичих талбарыг түр хаав.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй