Шууд Chart

Энэ өдөр дэлхийн түүхэнд...

2020-03-31 11:19:27

Гуравдугаар сарын 31-ний энэ өдөр дэлхийн түүхэнд бичигдэн үлдсэн онцлох үйл явдлуудаас та бүхэнд хүргэж байна.

  • 1774 - Америкийн иргэний дайн: Их Британийн эзэнт гүрэн Массачусетсийн Бостон хотын боомтыг хаах зарлиг гаргав.
  • 1822 - Грекын Чиос аралд олон нийтийг хамарсан бослого дэгдсэн тул Оттоманы эзэнт гүрэн цэргийн хүчээр бослогыг даржээ.
  • 1854 - Япон болон АНУ-ын талууд худалдааны гэрээ байгуулснаар Японы Шимода, Хакодате хотуудад Америкийн тал боомт нээв.
  • 1889 - Парисын билэг тэмдэг болсон Эйфелийн цамхаг албан ёсоор нээгджээ.
  • 1899 - Филиппиний анхны бүгд найрамдах улсын нийслэл Малолосыг Америкийн зэвсэгт хүчин эзлэв.
  • 1906 - Америкийн коллежуудын спортын холбоо байгуулагджээ.
  • 1909 - Серби улс Босни Герцеговиныг Австрийн мэдэлд шилжүүлэхийг зөвшөөрөв.
  • 1917 - АНУ-ын гаргасан Данийн Дорнод Энэтхэгийн арлыг 25 сая ам.доллараар авах саналыг Данийн засгийн газар зөвшөөрч Америкийн талд худалджээ. Улмаар АНУ-ын Засгийн газар шинээр авсан газраа АНУ-ын Виржинийн арал хэмжээн нэрлэсэн байна.
  • 1918 - АНУ даяар өдрийн цагаар цахилгаан хэмнэх тухай хууль хэрэгжиж эхлэв.
  • 1921 - Австралийн нисэх хүчин байгуулагджээ.
  • 1930 - Уран сайхны киноны хуулийн дагуу секс, гэмт хэрэг, шашин шүтлэг, хүчирхийлэл зэргийг гаргахыг хориглох, гаргахад хүрвэл Засгийн газраас асуух тухай хууль мөрдөгдөж эхлэв. Энэ хууль 38 жилийн туршид хэрэгжсэн юм.
  • 1931 - Никарагуа улсын нийслэл Манагуа хотод газар хөдлөлт болж 2,000 хүн амиа алджээ.
  • 1933 - АНУ-ын ажилгүй иргэдийг ажилтай болгох зорилгоор Иргэний хамгаалалтын корпусыг байгуулав.
  • 1942 - Дэлхийн II дайн: Японы зэвсэгт хүчин Крисмасын аралд халдан довтолжээ.
  • 1945 - Дэлхийн II дайн: Дэлхийн цэргийн ажиллагааны түүхэнд анх удаа тийрэлтэт хөдөлгүүртэй онгоцыг Германы тал ашиглажээ.
  • 1949 - Ньюфаундлендийн доминион Канадын эх газрын холбоонд нэгдсэнээр Канадын 10 дахь муж болжээ.
  • 1959 - Төвдийн бурхны шашны тэргүүн 14-р Далай лам Данзанжамц хил давж Энэтхэгээс улс төрийн орогнол хүсчээ.
  • 1964 - Бразилын армийн генерал Кастело Бранкогын удирдлага дор төрийн эргэлт эхлэв.
  • 1966 - ЗХУ-ын хөөргөсөн "Луна 10" хөлөг сарны тойрог замд орсон дэлхий анхны сансрын хөлөг болжээ.
  • 1970 - Дэлхийн тойрог замд 12 жил ажилласан "Эксплорер 1" хөлөг эх дэлхийдээ эргэн ирэв.
  • 1985 - "Нохой зодоон" буюу WWF-ын анхны томоохон тулаан Медисон Скүэр Гарденд зохион байгуулагджээ.
  • 1990 - Татварын шинэ хуулийг эсэргүүцсэн 200 мянган иргэн Лондон хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав.
  • 1991 - Гүрж улсад ЗХУ-аас гарч, тусгаар тогтнох эсэх талаар ард нийтийн санал асуулга болж 99 хувь нь тусгаар тогтнохыг хүлээн зөвшөөрчээ.
  • 1998 - Нетскейп компанийн боловсруулсан Мозилла программ анх удаа худалдаан гарав.

Мөн энэ түүхэн өдөр мэндэлсэн алдартнуудаас тов дурдвал:

  • 250 - Ромын эзэн хаан Константиус Хлорус
  • 1499 - Ромын пап IV Пиус
  • 1519 - Францын эзэн хаан II Анри
  • 1596 - Францын нэрт философич Рене Декарт
  • 1675 - Ромын пап XIV Бенедикт
  • 1685 - Германы суут хөгжмийн зохиолч Йоханн Себастиан Бах
  • 1723 - Данийн эзэн хаан V Фредерик
  • 1732 - Австрийн хөгжмийн зохиолч Йосеф Гайдн
  • 1809 - Оросын нэрт зохиолч Николай Гоголь
  • 1851 - Шинэ Зеландын 20 дахь ерөнхий сайд Френцис Белл
  • 1878 - Боксын спортын домог, Америкийн боксчин Жек Жонсон
  • 1890 - Нобелийн шагналт Английн физикч Уиллиам Лоренс Брагг
  • 1906 - Нобелийн шагналт Японы физикч Томонага Шиничиро
  • 1914 - Нобелийн шагналт Мексикийн яруу найрагч Октавио Паз
  • 1934 - Академийн наадмын шагналт Америкийн жүжигчин Шерли Жонес
  • 1939 - Гүржийн анхны ерөнхийлөгч Звиад Гамсахурдиа
  • 1943 - Академийн шагналт жүжигчин, "Бугын анчин", "Чаддаг юм бол барь", "Үхлийн бүс" киноны од Кристофер Уолкен
  • 1947 - Колумб улсын 36 дахь ерөнхийлөгч Чесар Гавириа
  • 1948 - Нобелийн энх тайвны шагналт, АНУ-ын дэд ерөнхийлөгч Ал Гор
  • 1970 - Словенийн долоо дахь ерөнхий сайд Аленка Братушек
  • 1971 - "Оддын дайн", "Мулен Руж", "Үзэсгэлэнт охин жонон хоёр" киноны од Шотландын жүжигчин Эван МакГрегор
  • 1972 - Нийгмийн сүлжээний "Твиттер" компанийг хамтран байгуулалцсан Эван Уиллиамс

Эх сурвалж: mn.wikipedia.org


Энэ өдөр дэлхийн түүхэнд...  
Үзсэн: 343 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй