Шууд Chart

Зарим ангиллын оршин суух зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг цахимаар авахаар боллоо

2020-03-31 11:08:41

"COVID-19" вирусний тархалтын улмаас улс орон даяар хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй холбоотойгоор хөрөнгө оруулагч буюу "Т", хөдөлмөр эрхлэгч буюу "HG" ангиллын оршин суух зөвшөөрлийн сунгалтын хүсэлтийг 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрөөс цахимаар (https://evisa.mn) хүлээн авч, шийдвэрлэн хариуг и-мэйл болон мессэжээр илгээх болно.

Цахимаар ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэсэн тохиолдолд оршин суух үнэмлэхэд тэмдэглэл хийхгүй бөгөөд тэмдэглэл хийх хугацаа болон бусад мэдээллийг таны цахим хаягаар илгээнэ.

Цахим хүсэлтийн лавлах: 1800-1882, 9314-1009

Эх сурвалж: ГИХГ


Зарим ангиллын оршин суух зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг цахимаар авахаар боллоо  
Үзсэн: 271 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй