Шууд Chart

Арвайхээр суманд 88,8 тонн уусмалаар халдваргүйтгэл хийлээ

2020-03-31 11:12:55

Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Зоонозын өвчин судлалын төв, Арвайхээр хотын Захирагчийн ажлын алба хамтран Арвайхээр хотын нутаг дэвсгэрт ариутгал халдваргүйтгэл хийлээ. Үүнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, нийтийн тээвэр, худалдаа үйлчилгээний газруудыг хамарсан 100 мянган га талбайд халдваргүйтгэлийг хийснээс гадна орон сууцны орц хонгил, тусгаарлах ажиглах байрны гадна орчны цардмал зам талбай, хог хаягдлыг түр цуглуулах цэг зэрэг 4644 метр квадрат талбайд 88,8 тонн халдваргүйтгэлийн уусмалаар ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийж дуусгалаа.

Цаашид ариутгал хийх шаардлагатай газруудад халдваргүйтгэл хийх ажлыг үе шаттай хийхийг аймгийн Онцгой комиссын хурлаар шийдвэрлэлээ.

Монголын мэдээ сувгийн Өвөрхангай аймаг дахь сурвалжлагч О.Отгонцэцэг


Арвайхээр суманд 88,8 тонн уусмалаар халдваргүйтгэл хийлээ   
Үзсэн: 257 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй