Шууд Chart

Токиогийн олимпийн наадмын шинэ товыг зарлалаа

2020-03-31 17:16:14

2020 оны Токиогийн олимпийн наадмыг 2021 оны долоодугаар сарын 23-нд эхэлж, 17 хоног үргэлжлэхээр, паралимпийг 2021 оны наймдугаар сарын 24-нд эхэлж, 13 хоног үргэлжлэхээр товлосон байна. Энэ тухай зуны 32 дугаар наадам зохион байгуулах хороо даваа гарагт хэвлэлийн хурал хийж зарласан байна.

Товыг Олон улсын олимпийн хорооны гүйцэтгэх онц хурлаар баталсан гэж зохион байгуулагчид мэдэгджээ. Албаны хүмүүсийн хэлснээр олимпийн наадмыг хойшлуулсан шинэ тов нь энэ онд төлөвлөсөн долоодугаар сарын 24-ний өдрөөс нэг өдрөөр зөрж буй юм байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Токиогийн олимпийн наадмын шинэ товыг зарлалаа  
Үзсэн: 210 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй