Шууд Chart

Газрын тосны үнэ түүхэн доод хэмжээнд хүрч унажээ

2020-03-31 17:49:38

Шинэ коронавирусний тархалтаас үүдэлтэй газрын тосны салбарын хямрал үргэлжилж, энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ түүхэн доод хэмжээнд хүрч унажээ. Даваа гарагт Америкийн түүхий газрын тосны үнэ долоон хувиар унаж, баррель тутам нь 20 доллараас доош орсон бол, Брент газрын тосны ханш 13 хувиар буурч 21 долларт хүрсэн байна. Коронавирусний тархалтын нөлөөгөөр газрын тосны эрэлт буурч, унасан энэ дүн аль алиных нь хувьд сүүлийн 18 жилийн түүхэн дэх хамгийн бага үнэ гэдгийг хэвлэлүүд мэдээлж байна.

АНУ-ын жишээн дээр л гэхэд хурдны замууд хоосорч, агаарын тээврийн үйлчилгээнүүд зогссон, мөн Америкийн хувьцааны зах зээл дээр ажилладаг "Мэсси Инк" компани 125 мянган ажилтныхаа дийлэнхийг чөлөөлсөн байдалтай байгаа гэх мэтээс эхлээд хөл хориотой холбоотой шийдвэр газрын тосны бүтээгдэхүүний эрэлт буурахад нөлөөлж байгаа гэдгийг "СИИ" агентлаг мэдээлжээ.

Эрэлтээс үүдэн өнгөрөгч хоёрдугаар сард газрын тосны үнэ талаас илүү хувиар унасан. Дээр нь нэмээд, Саудын Араб, Оросын талын газрын тосны маргаан үнэ улам буурахад нөлөөлсөн гэдгийг хэвлэлүүд сануулсаар байна.

Үнийн уналт АНУ-ын эдийн засагт хүндээр тусч байгаа тул АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "энэ маргаан нь галзуу, утгагүй хэрэг" гэж даваа гарагт Америкийн телевизийн сувагт ярьсан байна.

Тэрбээр мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй даваа гарагт утсаар ярьж, хоёр талын албаны хүмүүсийг газрын тосны үнийн асуудлаар уулзуулахаар тохиролцсон гэж Кремль мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Газрын тосны үнэ түүхэн доод хэмжээнд хүрч унажээ  
Үзсэн: 224 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй