Шууд Chart

"Хавдрын сэргээн засах төв сувилал" байгуулна

2020-03-31 18:31:50

Өнөөдөр ХСҮТ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэхүү хавдрын тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх шинэ ажлын эхлэлийг баталгаажууллаа. ХСҮТ-ийн зөвлөх, Монгол Улсын Гавьяат эмч Ж.Чинбүрэнгийн санаачилгаар хорт хавдартай өвчтөнүүд, эмчлүүлэгчдэд зориулсан тусгай сувилал байгуулах ажил эхэллээ. Өнөөдөр Төв аймгийн Алтанбулаг суманд Хатан Туулын эрэг дээр, Цагаанбургастай гэдэг газар “Хавдрын сэргээн засах төв сувилал” байгуулах 3 га газрын зөвшөөрөл авлаа.

ХСҮТ-д хорт хавдрын үндсэн эмчилгээ, үйлчилгээ хийгддэг хэдий ч биеийн дархлаа суларсан, сульдсан өвчтөнүүдэд хими, туяа зэрэг хавдрын өвөрмөц эмчилгээнүүдийн дараах хордлого тайлах, хоол шим тэжээл болон сэтгэл засал, сэргээн засах тусламж үйлчилгээ, асаргаа сувилгаа нэн шаардлагатай байдаг юм. Олон улсын жишиг ч ийм байна.

Харин улсын хэмжээнд өнөөгийн байдлаар хавдрын өвчтөнүүдийг хүлээж авдаг сувилал байхгүй байна. Тиймээс энэхүү шинэ бүтээн байгуулалт нь хавдрын өвөрмөц эмчилгээнд нэн шаардлагатай дэд бүтцийг бий болгох, тусламж үйлчилгээний тасралтгүй цогц байдлыг хангах чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: ХСҮТ


"Хавдрын сэргээн засах төв сувилал" байгуулна  
Үзсэн: 229 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй