Шууд Chart

Токио руу нислэг үйлдэх тусгай үүргийн онгоцоор зорчих иргэдийн анхааралд!

2020-04-01 18:15:34

Шуурхай мэдээ: Токиогоос Монгол иргэдийг татан авах нислэгт өөрчлөлт орсон талаар УОК-ын Шуурхай штабын орлогч, ЭМ-ийн дэд сайд Л.Бямбасүрэн, ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг нар мэдээлэл хийлээ.

Япон Улс руу нислэг үйлдэх тусгай үүргийн онгоцоор зорчих иргэдийн анхааралд

Япон улсаас иргэдээ авч ирэх тусгай үүргийн онгоц 04 дүгээр сарын 03-ны өдөр нислэг үйлдэх байсан. Тэгвэл уг нислэгийн хуваарьт өөрчлөлт орж 04 дүгээр сарын 02-ны 13:05 цагаас Улаанбаатар-Наритагийн чиглэлд нислэг үйлдэж, орон нутгийн цагаар 19:00 цагт Токиод буух бол 04 дүгээр сарын 03-ны өглөө 08:30 цагт Нарита-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэн 13:05 цагт Улаанбаатарт буухаар болсон байна.

Улсын онцгой комиссын Шуурхай штаб


Токио руу нислэг үйлдэх тусгай үүргийн онгоцоор зорчих иргэдийн анхааралд!  
Үзсэн: 1476 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл MNB.mn сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй