Шууд Chart

Япон Улс зарим оронд зорчсон гадаадын иргэдийг хил нэвтрүүлэхгүй

2020-04-02 19:05:09

Япон Улсын Засгийн газраас уушгины шинэ төрлийн “коронавирус” буюу “COVID-19”-ийн тархалтын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд хилийн зорчих хөдөлгөөний хяналтыг чангатгаж 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 00.00 цагаас (Японы орон нутгийн цагаар) "Цагаачлалын хяналтын тухай хууль"-ийн 5 дугаар зүйлийн 1.14-дүгээр заалтын дагуу Япон Улсад ирэхээс өмнө дараах 49 улс, бүс нутагт сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын иргэдийн Япон Улсын хилээр зорчих хөдөлгөөнийг хориглов. Үүнд:

*Албани, Армен, Израиль, Индонез, Их Британи, Эквадор, Египет, Австрали, Канад, БНСУ, Умард Македони, Кипр, Грек, Хорват, Косово, Конго, Кот д’Ивуар, Сингапур, Словак, Серби, Тайланд, Тайвань, Чех, БНХАУ (Хонконг, Макао), Чили, Доминикан, Турк, Шинэ Зеланд, Панам, Унгар, Бахрейн, Филиппин, Финланд, Бразил, Болгар, Бруней, АНУ, Вьетнам, Босни-Герцеговин, Болив, Польш, Малайз, Молдав, Марокко, Монтенегро, Маврикий, Латви, Литв, Румын.

Японы орон нутгийн цагаар 2020 оны 3 дугаар сарын 27-ны шөнө дундын 00.00 цагаас тодорхойгүй хугацаагаар хилээр нэвтрэхийг хориглосон Европын 21 улс (Ирланд, Андора, Итали, Эстон, Австри, Нидерланд, Швейцар, Швед, Испани, Словени, Дани, Герман, Норвеги, Ватикан, Франц, Бельги, Португали, Мальт, Монако, Лихтенштейн, Люксенбург) болон Иран улс.

Мөн 2020 оны 4 дүгээр сарын 3-ны шөнө дундын 00.00 цагаас дэлхийн нийт улс орноос Япон Улсад зорчих дотоодын болон гадаадын иргэдийг Хорио цээрийн албанаас тусгайлан заасан газарт 14 хоногийн турш өөрийгөө тусгаарлаж, хөл хорионд байх шаардлагатай бөгөөд энэ хугацаанд нийтийн тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглосон. Уг хязгаарлалт 2020 оны 4 дүгээр сарыг дуустал хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд хугацааг дахин сунгах магадлалтай.

Дэлхийн бүхий л улсуудад суугаа Япон Улсын ЭСЯ эсхүл Ерѳнхий консулын газраас 4 дүгээр сарын 2-ны өдрөөс өмнө олгогдсон нэг удаагийн болон олон удаагийн “виз”-ийг хүчингүй болгов.

Мөн Япон Улсад визээс чөлөөлөх тохиролцооны дагуу визээс чөлөөлөгдөх эрх бүхий гадаадын иргэдийг Япон Улсад визгүй зорчих эрхийг 2020 оны 4 дүгээр сарын сүүл хүртэл цуцлав.

 

МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ


Япон Улс зарим оронд зорчсон гадаадын иргэдийг хил нэвтрүүлэхгүй  
Үзсэн: 886 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй