Шууд Chart

Шалган нэвтрүүлэх товчоодод асуумж авч бүртгэл хөтлөн ажиллаж байна

2020-04-03 13:03:47

Өчигдрийн байдлаар Хан-Уул дүүргийн Өлзийт-1,2, Таван толгой, Морингийн авто тээврийн шалган нэвтрүүлэх постод Цагдаа, Онцгой, ЭМБ, Мэргэжлийн хяналтын хамтарсан хяналт шалгалт хийгдэж байгаа ба сүүлийн 7 хоногийн хугацаанд 13284 нэвтэрсэн тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж, 33441 зорчигчдын биеийн халууныг хэмжин, 20733 хүнээс асуумж авч бүртгэл хөтлөн, зорчигчдын эрүүл мэндийн байдалд хяналт тавин ажиллаж байна.

Хяналт шалгалт үргэлжилсээр байна.

Эх сурвалж: НМХГ


Шалган нэвтрүүлэх товчоодод асуумж авч бүртгэл хөтлөн ажиллаж байна  
Үзсэн: 201 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй