Шууд Chart

Халамж тэтгэмжийн бодлогоос зайлсхийж хөдөлмөр эрхлэх, бодит оролцоог нь нэмэгдүүлэх хэрэгтэй

2020-04-03 15:17:20

Өмнөговь аймагт 2400 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Тэд халамж тэтгэмж гэхээс илүү бидний ажиллах, хөдөлмөр эрхлэх улмаар оролцоог дэмжих хэрэгтэйг онцолж байна. Тэдний төлөөлөл н.Уранзул эмэгтэй ШУТИС-ийг механик инженер мэргэжлээр төгссөн. Өмнө нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсан ажил байдлын арвин туршлагатай. 2019 оноос Өмнөговь политехник коллежийн сургалтын албанд ажилд орсон. Хуулийн дагуу богиносгосон цагаар ажилладаг. Ажиллах орчин нөхцөл хүртээмжтэй орчин бүрдсэн. Тухайлбал налуу шат, тусгай нойл зэргийг бий болгосон нь ажил хөдөлмөр эрхлэхэд таатай байдаг гэнэ. Түүнд өдөр бүр хувийн туслах шаардлагатай ба хамт олон нь нэг нэг өдрөөр дааж хувийн туслах үйлчилгээг үзүүлдэг.

Өмнөговь политехник коллеж нь тун удахгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ур чадвар олгох тусгайлсан сургалтыг явуулж эхлэх юм. Урт болоод богино хугацааны сургалтад тэд хамрагдсанаар ажилд орох, хөдөлмөр эрхлэх боломж нэмэгдэнэ.Түүнчлэн төрийн байгууллагууд халамжийн бодлогоос илүүтэйгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажил хөдөлмөр эрхлэх нөхцөлийг сайжруулж, оролцоог нь дэмжих, байгууллага бүрт хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүртээмжтэй орчинг бий болгохыг тэд уриалж байна.

Өмнөговь аймаг дахь Монголын мэдээ сувгийн сурвалжлагч А.Үүрийнтуяа

 


Халамж тэтгэмжийн бодлогоос зайлсхийж хөдөлмөр эрхлэх, бодит оролцоог нь нэмэгдүүлэх хэрэгтэй  
Үзсэн: 327 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй