Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно

2020-04-04 05:54:22

Өнөөдөр аргын тооллын 2020 оны дөрөвдүгээр сарын 04. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн Хаврын дунд шарагчин Туулай сарын Билгийн тооллын 11. Санчир гараг.  Их морь одтой, есөн улаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр.

Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал:  Шороо

Өдрийн наран 6 цаг 24 минутад мандан, 19 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн.

Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Ханш нээх улирал 15 цаг 49 минутанд эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно  
Үзсэн: 439 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй